НИТХ-ын ээлжит хуралдаан энэ өдрүүдэд болж буй. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгчид үг хэлж, байр сууриа илэрхйиллээ. Төлөөлөгч Л.АРИУНТУЯА : Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван жилийнхээ хийсэн ажлын үр дүнг танилцуулж, НИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцэж байна. Төсөл арга хэмжээ, төлөвлөсөн хэд хэдэн ажлын дүнг харлаа. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, иргэн хүн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл хүнд байхад дээрх чиглэлийн асуудал хариуцдаг байгууллагын үйл ажиллагааг 80, 90 хувьтай үнэлжээ. Хэдэн хүүхэд цуглуулж, арга хэмжээ зохион байгуулсныгаа ажил хийсэн гэж дүгнэх нь өргөөсгөл шүү.
Хоёрдугаарт, Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын удирдлагаас асууя. Энэ салбарын бодлого, чиглэл, ажлын уялдаа холбоо байна уу. Соёл, урлагийн байгууллагатайгаа Аялал жуулчлалын газар хэрхэн уялдаж хамтарч ажилладаг вэ. Хүний хөгжил, хүүхдийн хөгжил, иргэдээ соён гэгээрүүлэх ажил орхигдоод байна. Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын ажлын үр дүнг ямар аргачлалаар тооцсон бэ. Нийслэлийн Байгаль орчны газар ямар чиг үүрэгтэй ажиллаад байна вэ. Зөвшөөрөл олгодог газар болсон юм уу. Ан амьтны аюулгүй байдал, хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүйдсэн асуудалд ямар арга хэмжээ, хэн авах юм бэ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.МӨНХБАЯР:
Бид Засгийн газрын 2025 оны 43-р тогтоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээг хийдэг. Хэрэгжиж дууссан бодлогын баримт бичгийг 85-аас дээш хувьд үнэлсэн нь үр дүнтэй, доош бол үр дүнгүй гэж үзнэ. Маш олон арга хэмжээ 84-өөс доош үнэлгээтэй байгаа учир “Үр дүнгүй” гэдэгт багтсан.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.БАТСҮХ:
Монгол Улсын Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх бодлогын хүрээнд энэ жилийн Өвлийн наадмыг 14 дэх жилдээ, хуваарьт өдрөө зохион байгууллаа. Оролцогчдын тухайд, нийт 1500 орчим тамирчин спортын 8 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдлөө. Олон улсын шинжтэй нэг, улсын гурав, хотын шинж чанартай таван тэмцээн зохион байгуулсан. Үүнд гадаадын 46 тамирчин ирж оролцлоо. 10 мянга орчим үзэгч, үйлчлүүлэгч байсны 180 орчим нь Монголын өвлийг үзэхээр ирсэн жуулчин байлаа гэсэн тоо гарлаа.
Холбоотой мэдээ
-
17 цаг 3 мин
-
19 цаг 47 мин
-
22 цаг 8 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
17 цаг 3 мин
-
19 цаг 47 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-01-31