
Улаанбаатар хотын Хийн хангамж, удирдлагын газар ОНӨТҮГ-ын Инженеринг, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрх хийн түлшний хэрэглээнд шилжээд байна. Hisense компанид үйлдвэрлэсэн 6 кВт-ын хүчин чадалтай, монгол гэрт зориулсан төхөөрөмж суурилуулж байна. Тус төхөөрөмж нь дотроо 14 төрлийн сенсортой, бүгд аюулгүй ажиллагааг хангах зориулалттай. Тухайлбал, хэт халах, хий алдагдах зэрэг үед сенсор нь ажиллаж, төхөөрөмжийг автоматаар зогсоон аюулгүй байдлыг хангадаг. Яндан болон их бие нь хэт халахгүй. Яндан нь хоёр давхар хийцтэй, шаталтад шаардлагатай агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг. Өөрөөр хэлбэл, монгол гэрийн зуух шиг доторх агаарыг сорж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй. Шаталтын бүтээгдэхүүнийг гэр дотор ялгаруулдаггүй онцлогтой. Хэрвээ хий алдагдсан тохиолдолд түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл очиж, тухайн төвөөс айлтай холбогдон шаардлагатай зөвлөмж, мэдээллийг шуурхай өгдөг. Төхөөрөмжийн гол давуу тал нь хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай байхаар зохион бүтээгдсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Рэнцэндорж “Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, утаа тортог гарахгүй, ашиглахад хялбар, үнэ өртгийн хувьд боломжийн санагдсан. Айлууд эхний хоёр сард хөнгөлөлттэй үнээр хий худалдан авч байна. Энэ төхөөрөмж гурван төрлийн тохиргоотой учир тохируулаад орхиж болдог, хэрэглэхэд их амар. Мөн дээрээ плиткатай учраас хоол, цайгаа хийгээд хэрэглэж болдог. Манайх хийн хэрэглээнд шилжиж буй айлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Ажилчид төхөөрөмж суурилуулахдаа заавар, зөвлөгөөг сайн өгч, зөв байрлуулж, эргэх холбоотой ажиллаж байгаа”
Холбоотой мэдээ
-
2 цаг 35 мин
-
6 цаг 47 мин
-
23 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
23 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-01-31