Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ард түмний хүч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Хий Юн-тай уулзав
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ард түмний хүч намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Жон Хий Юн-тай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын улс төр, эдийн засаг, нам хоорондын харилцааны талаар ярилцсаны зэрэгцээ цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л төвшинд өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж, УИХ-ын гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, Т.Мөнхсайхан, намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр нар оролцлоо.




Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
54 мин
-
1 цаг 45 мин
-
3 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
2026-08-07