УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 56 мин

Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэхүү хороонд хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд арван гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр дэлхийн олон оронд парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд өртдөг бөгөөд хорооноос парламентчдыг хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлан, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 886 хэрэг дээр ажиллаж байна 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.