Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЗАРЦУУЛАЛТЫГ ТАНЫ ХЯНАЛТАД ОРУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 59 мин

Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030” онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй хоёр дахь удаагийн ажлын хэсгийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн уулзалтаар дараах гол ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов:

Иргэд төлсөн эрүүл мэндийн даатгалаа хэрхэн үр ашигтай зарцуулагдаж байгаад, тэр тусмаа миний төлсөн даатгалын мөнгө эргээд надад зориулагдаж байна уу гэдэг дээр хяналт тавих хүсэлтийг илэрхийлдэг. Уг хүсэлт, хэрэгцээг хангах үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д шинэчлэн нэвтрүүлэх гэж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч байгаа улсын болон хувийн эмнэлгүүд хэдэн төгрөгийн санхүүжилт авч байгааг shilen.gov.mn байршуулан хянах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршиж буй Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг шинэчлэн нээлттэй ил тод байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахаар боллоо.

​ Зорилго: Даатгалын сангийн төгрөг бүр эзэндээ хүрч, эрүүл мэндийн үйлчилгээ илүү чанартай, хариуцлагатай болох ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.