ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС БОЛЖ НИЙСЛЭЛИЙН 30 БОЛОН 85 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ҮҮССЭН АСУУДЛЫГ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Иймд Засаг даргын зөвлөлийн хурлыг өнөөдөр яаралтай хуралдуулж, боловсролын байгууллагад тулгамдсан хоёр асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал,

Дүүргийн 11-р хороонд байрлах 30-р цэцэрлэгийн дулааны насос хүчин чадал муугаас сүүлийн хэд хоногт халаалт нь доголдож, хоёр өдөр хүүхдүүдээ хүлээж авч чадаагүй байна. Иймд хүчин чадал сайтай дулааны насос авахад дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг,

Мөн дүүргийн 14-р хороонд байрлах 85-р цэцэрлэгийн 2 давхрын паар задарч ус алдсанаас доод давхрын 2 ангийн тааз, хана норж, шал нь хуйларснаас хүүхдүүдээ хүлээж авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул анги засварлах зардлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд Зөвлөлийн хурлын гишүүд холбогдох журмын хүрээнд 30-р цэцэрлэгт хүчин чадал сайтай насос авах болон 85-р цэцэрлэгийн засварт шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс яаралтай гаргахаар болж шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.