Иймд өнгөрсөн онд үйл ажиллагааг нь сайжруулах, өргөжүүлэх зорилгоор ДТХО-аар их засварын ажлыг эхлүүлсэн.
Энэ хүрээнд,
Барилгын дотор болон үүдний хэсгийн засвар,
Фитнес заал, тоног төхөөмжийг иж бүрэн шинэчлэх,
Үйлчлүүлэгчид амарч суухад зориулсан Кофе шопыг засаж тохижуулах,
Ариун цэврийн болон шүршүүрийн өрөөг засварлах зэрэг ажлыг хийсэн юм.
Иймд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв”-д очиж ажиллалаа. Энэ үеэр тус төвийн удирдлага болон албан хаагчидтай уулзаж, ажлын байрны нөхцөл байдал, цаашид юунд анхаарах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр тус төвийн дарга Ш.Мөнгөнтуяа:
“Өнгөрсөн онд буюу засвар хийхээс өмнө усан бассейнд ойр орчмын хороодынх гээд сард 30 орчим хүүхэд ирдэг байсан. Харин засварын ажил хийж, үйл ажиллагаагаа дүүргийн иргэд болон боловсролын байгууллагуудад сурталчлах ажлыг хийснээр өнөөдрийн байдлаар сард 300 орчим хүн зорьж ирж байна. Ингэхдээ ойр орчмын хороод гэдгүйгээр Төмөр зам, 10-р хороолол болон дүүргийн хойд бүсийн хороодын хүүхэд залуус хүртэл зорьж ирдэг болсон. Ингэснээр бид жилд давхардсан тоогоор 40 мянга, шинээр 5000 гаруй хүүхэд залуус манай төвд ирж усны боловсролтой болно гэсэн тооцооллыг гаргасан” гэдгийг онцоллоо.
Мөн ажилтан албан хаагчидтай санал солилцох үеэр энэ орчимд бүхэлдээ хүүхэд залуус, гэр бүлд зориулагдсан учраас гаднах тохижилтын ажилд анхаарвал гэдгийг хэлсэн. Иймд дүүргийн зүгээс энэ онд,
Усан бассейны гаднах орчны тохижилт буюу хүүхэд залуус амарч суух талбай,
Аюулгүй байдлыг хангах үүднээс камерын тоог нэмэгдүүлнэ гэдгээ хэллээ.
Үүнээс гадна одоо нэн тулгамдсан буюу цахилгаан болон сантехникийн засварын ажил, Усан бассейны цонхыг шинэчлэх, агааржуулалтыг сайжруулах гээд нэн тулгамдсан асуудлыг эрэмбэлж, зураг төсвийг гаргах, дээрх ажлыг шат дараатай хийх талаар санал солилцлоо.
Түүнчлэн манай дүүрэг 3 жилийн өмнөөс ЕБС-ийн сурагчид болон төгсөх ангийн сурагчдын дунд усны боловсрол олгох хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд дүүрэгт бүсчилсэн байдлаар усан бассейн байгуулах талаар боломж нөхцөлийг судалж байгаа юм.
-
1 цаг 31 мин
-
20 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31