Дээрх байгууллагуудтай Тендерийн тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гэрээг 3 жил хүртэл хугацаанд байгуулсан ба ингэхдээ гэрээг жил бүр дүгнэх, амжилттай дүгнүүлсэн бол үргэлжлүүлэн шинэчлэн байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд дээрх 20 байгууллагын 2025 оны гэрээг дүгнэж, 2026 онд ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дээрх байгууллагын удирдлагуудтай өөрсдийн чиг үүргийн хүрээнд хариуцсан ажлаа хэрхэн сайжруулах талаар санал солилцож, ганц гэрээнд заасан бус бусад ажлууд дээр мөн санал санаачилгатай байж, өөрсдийн чиглэлээр холбогдох судалгаа гаргах зэргээр дүүрэгтэй хамтран ажиллахыг хүслээ.
2026 ОНД ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУД:
2025.12.31-ний өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 1068 камер тоологдсон бөгөөд ашиглалтыг хариуцан ажилладаг “Монстийл фиксер” ХХК-тай,
Дүүргийн нутаг дэвсгэрт 6000 гаруй гэрэлтүүлэг тоологдсон бөгөөд 23 хорооны нутагт байх 3009 гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцдаг “Төгс гэрэлтүүлэг” болон 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 2992 гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцан ажилладаг “Өрхтийн саруул гэгээ” ХХК-тай,
Дүүргийн 34 хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийг хариуцан ажилладаг "Тамир Эко" ХХК, "Сайхан талын дэнж" ХХК, "Ачлалт мөргөцөг"ХХК, "Тэнүүн Аамар" ХХК-тай,
Дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71.04км 846,420м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг “Жавхлан Хүслэн”ХХК, “Гранд зевс” ХХК, “Тэнүүн Амар” ХХК, “Билэг Окто” ХХК, “Би эн волф ривер” ХХК, “ОЧТ” ХХК, “Сод си би ар инженеринг” ХХК-тай,
Дүүргийн ногоон байгууламж хариуцдаг “Монплант гарден” ХХК, “Улхора” ХХК, “Ойн таксаци” ХХК, “Гүнбүрд нуур” ХХК, “Хос халиун пропертиз” ХХК-тай тус тус гэрээ шинэчлэн байгууллаа.
-
1 цаг 38 мин
-
20 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31