БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Үйл явдал
/
1 цаг 55 мин

Бельгийн Хаант Улсын Валлони-Брюсселийн Судалгаа, дээд боловсролын академи (ARES) болон “ASEM-DUO Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хамтран хэрэгжүүлдэг "DUO-Belgium/Wallonia-Brussels 2026" тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулийн профессор, судлаачдыг бүртгэж эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөр нь Ази-Европын дээд хэмжээний уулзалт (ASEM)-ын гишүүн орнуудын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, профессор, судлаачдыг харилцан солилцох замаар эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

Тэтгэлгийн нөхцөл ба санхүүжилт

  • Тэтгэлгийн хэмжээ: Солилцоонд хамрагдаж буй хоёр судлаачийн дунд 7,000 евро (Монгол Улсаас Бельги Улсад очих, Бельги Улсаас Монгол Улсад ирэх нэг, нэг судлаач)
  • Зарцуулалт: Замын зардал болон амьжиргааны зардалд зориулагдана.
  • Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоногоос 2 сар хүртэл үргэлжилнэ.
  • Хэрэгжих хугацаа: Сонгогдсон судлаачид 2026 оны 8 дугаар сараас 2027 оны 8 дугаар сарын хооронд солилцооны хөтөлбөрт хамрагдана.

Тавигдах шаардлага

  1. Хосолсон байх: Монгол Улсын болон Бельгийн (Валлони-Брюссель бүс) их, дээд сургуулиуд хамтын ажиллагааны хүрээнд нэг нэгнээ харилцан хүлээн авах байдлаар бүртгүүлнэ. (Монголоос нэг хүн Бельги рүү, Бельгиэс нэг хүн Монгол руу)
  2. Албан ёсны харилцаа: Түнш хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ эсвэл Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) байгуулагдсан байх.
  3. Зэрэг дэв: Профессор, судлаач болон эрдэм шинжилгээний ажилтан байх.

Бүртгэлийн хугацаа

2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бельгийн цагаар 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэлийг Бельгийн талын хүлээн авагч их сургуулийн хариуцсан алба (International Relations Office) цахимаар мэдүүлнэ. Монгол талын судлаач нь Бельги талын хамтрагчтайгаа зөвлөлдөж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон анкет татах холбоосууд:

Холбоо барих мэдээлэл: Хөтөлбөртэй холбоотойгоор асууж лавлах тохиолдолд asem-duo@ares-ac.be, international@ares-ac.be цахим шууданд шууд хандах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.