Аймаг, дүүргийн намын хорооны дэд дарга нарыг хамруулсан “LEAD THE LEADERS” хөтөлбөр үргэлжилж байна. Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар өчигдөр /2026-02-05/ тус хөтөлбөрт оролцож намын хорооны дэд дарга нарт намын дүрмийн шинэчлэл, зорилго зорилтын талаар мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Намын хорооны дэд дарга нарын хувьд анхан, дунд шатны байгууллага руугаа чиглэсэн бодлого боловсруулж, тэнд ажиллаж байгаа гишүүд удирдлагуудыг чадавхжуулж, намын дотоод асуудал, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байна.
Монгол Ардын нам “Гишүүн төвтэй Е-4” стратегийг зарлаж намын бодлого, шийдвэр зөвхөн дээд шатандаа хэлэлцэгдэж байх бус анхан дунд шатны гишүүд, удирдлагуудын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Цаашид удирдлагын арга барил дээрээсээ доошоо биш, доороосоо дээшээ байдлаар гишүүдийн оролцоог хангах арга барилыг нэвтрүүлж байгаа юм.




-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Өчигдөр 13 цаг 08 мин