Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Европын Холбоо болон түүний гишүүн улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцлоод, энэ хүрээнд хамтран ажиллах боломжтой тэргүүлэх салбарууд болон стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг танилцуулсан юм.

Европын холбоо болон ЕХОБ-ны төлөөлөгчдийн зүгээс Монгол Улстай байгуулсан "Ойн түншлэл"-ийн хүрээнд ойн тогтвортой хөгжлийг хангах, хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаагаа илэрхийлэв. Ялангуяа талууд харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар салбарын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд уул уурхайн бус экспортыг дэмжих, тэр дундаа ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар экспортын чадавхыг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны нэгэн чухал чиглэл болж байгааг тэмдэглэлээ.

Цаашид талууд ногоон, тогтвортой хөгжлийг дэмжихэд ЕХОБ-ны санхүүжилтийг үр дүнтэй ашиглах, хувийн хэвшилд түшиглэсэн нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тал дээр нэгдсэн зөвшилцөлд хүрэв. Талууд ойрын хугацаанд техникийн уулзалт, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж, хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргахад анхаарч ажиллаж байна.
-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Өчигдөр 13 цаг 08 мин