Дэлхийн Банкны баг Монгол Улсад ажиллаж байна
Үйл явдал
/
1 цаг 41 мин

Өнөөдөр (2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, “Ухаалаг засаг 2” төслийн захирал Д.Цэнгүүнжав, Төслийн Зохицуулагч Б.Энхдөлгөөн, холбогдох албан хаагчдын хамт  Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, БНСУ, БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Үйл ажиллагааны дарга Ларс Кристиан Муллер, “Ухаалаг засаг 2” төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн Банкны баг албан томилолтын хугацаанд төслийн үр шим хүртэгч голлох байгууллагууд буюу “Үндэсний Дата Төв” УТҮГ-ийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.