Б.ЭНХБАЯР: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-02-11

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж зарим нэгэн шийдвэрүүдийг гаргалаа. Үүний нэг нь Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огцрох өдрөөсөө 4 хоногийн өмнө Засгийн газрынхаа хамгийн сүүлчийн хуралдааныхаа үеэр Монгол улсын хилийн бүсэд 34 мянган га газрыг ашиглах зөвшөөрөл олгосон нь Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шийдвэр хэмээн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ. Энэ асуудалтай холбоотойгоор Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү тогтоолыг дэмжиж, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн (103.168.34.1) 2026-02-12 11:29:14
ЗГ-н шийдвэр. Шударга ёс яригч минь хариуцаж байгаа дотоодын цэрэгт чинь цэргийн алба хаагчийн эрүүг хугалаад эрэмдэг болгоод байна. Өмнөх дарга нарт хариуцлаг тооцон ажиллаас нь чөлөөлсөн томилсон штабын даргадаа хэзээ хариуцлаг тооцож чөлөөлөх вэ? Штабын дарга болсон нөхөр чинь цагдаа нь цагдаагаа буудаж амь насыг хохироосон газарт хариуцсан дарга нь байсан хүнийг яагаад хэрэг гарсан газарт даргаар томилож дахин нэг хүн эрэмдэг болгосон юм вэ??? Энэ зүгээр үү шударга ???? шударга ёс тогтоож байгаа энэ үү???