Улсын төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэллээ. Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Аж үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Л.Гансүхэд “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртээлээ. Түүнчлэн боловсролын салбарт олон арван жил тасралтгүй ажиллаж, олон мянган шавь бэлтгэсэн Ц.Цэдэннямд “Монгол Улсын Гавьяат багш” цол олголоо.
Мөн энэ үеэр улс орныхоо хөгжил, батлан хамгаалах чадавх, хөдөлмөрийн бүтээмж, нийгмийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналыг гардууллаа.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 52 мин
-
Өчигдөр 13 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин