Цасан шуурганы улмаас Дорнод аймгийн Халхгол суманд гэр бүлийн 3 хүн сураггүй болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 7 мин

 

Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр болсон цасан шуурганы үеэр малынхаа араас явж байсан олон хүн төөрчээ. Тэдний зарим нь машиндаа хоргодож эсэн мэнд олдсон бол нэг гэр бүлийн аав ээж хүү гурав малдаа явж байхдаа машин нь саатаж, явган сураггүй алга болсон байна.

Ах дүү нар нь араас нь морьтой эрэн хайж, өнөөдөр аав, хүү хоёрыг осголтын байдалтай олсон боловч эхнэр нь амиа алдсан байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.