Сар шинийн баяр буюу энэ сарын 18-20-ны өдрүүдэд буюу Шинийн 1-3 өдрийн хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8521 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэрэг 231, зөрчил 1598 байна.
Энэ нь өмнөх онтой харьцуулвал гэмт хэрэг 30 гэмт хэргээр буюу 8.6 хувь, зөрчил 244 буюу 13 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Энэ жилийн хувьд хүний эрүүл мэндэд хохирол учруулах 33, хулгайлах 21, бусдын эд хөрөнгийг залилах 18, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь дийлэнх хувийг эзэлж байна.
Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандан тэгчлэн хийдэд ном хурах үеийн хамгаалалтад 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
-
2 цаг 34 мин
-
2 цаг 34 мин