А.БАЯР: МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ИРГЭНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө.
А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.
Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна”
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 36 мин
-
7 цаг 0 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 11 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
2026-02-24