KGL-2026 ОУ-ЫН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫГ "БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР"ИЙН ХҮРЭЭНД "АССУ АКАДЕМИ"-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 22 мин
Европын Холбооны CEFR үнэлгээний жишигт тулгуурлан үнэлдэг KGL олимпиадад жил бүр дэлхийн олон орны сурагч оролцон ОУ-ын түвшинд хэлний мэдлэг чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ туршлага хуримтлуулдгаараа онцлогтой.
✅"Ассу Академи" тус олимпиадыг манай улсад 2 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээг Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” хөтөлбөрт тусгасан англи хэлний хэрэглээг дэмжих бодлогын ажлын нэг хэсэг болгон НЕБ-ын 141-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
✅2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан энэ олимпиадад манай улсаас 3-11 дүгээр ангид сурдаг нийт 812 сурагч мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд нийт оролцогчдын 200 орчим нь Баянгол дүүргийн сурагчид гэдгээрээ онцлог байлаа. Харин ОУ-ын түвшинд нийт 60 гаруй орны 100 мянга гаруй сурагч оролцсон байна.
✅Баянгол дүүрэг нь "Баянгол боловсрол" хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчдынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд түүний нэг нь энэхүү арга хэмжээ болж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.