Нохойн толгойг ширээн дээр тавихаар шороон дээр унадаг гэж эртний нэг хэлц бий. Түүн шиг ард түмэнд ДУУЧИН НАРА-г толгой дээрээ залсаны хариуд тэр ард түмэн рүү НУЛИМЖ эхэллээ.
Хүний итгэл даана гэдэг том даваа Ялангуяа М.Нарантуяа-Нара шиг хүмүүст их том сургамж. Итгэл алдах шиг амархан зүйл үгүй. Өөрийгөө лайваар гишүүн болсон гэж санаад сонгогчдоо басамжлан доромжилж буй түүнд 2028 онд ард түмэн хариуг нь барьж, гудамжинд нь гаргана. Түүнээс өмнө ч татагдаж магад. Учир нь Ерөнхийлөгчийн институтциас “ЁС ЗҮЙГЭЭ ЗӨРЧСӨН” гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийг санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон.
Тэгэхээр АРД ТҮМНЭЭ доромжилж гуйлгачин түүлэгчнээр нь дуудаг түүний хувь заяа бүрхэг болоод байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэгдээ. Ер нь ямар ард түмэн байна, тийм төр оршин тогтнодог гэдэг. 10-20 мянган төгрөгөөр, лайвчинд итгэж саналаа өгч, сонгодог иргэдэд М.НАРАНТУЯА-НАРА шиг л хямдхан бодолтой гишүүд л таарна. Үүнийг үйлийн үр гэдэг.
Ухаантай, мэдлэгтэй, боловсролтой хүн бусдыг сонсож, шүүмжээс хүртэл зөвлөгөө гаргаж авдаг бол Нара мэт нь үг сонсохгүй уурлан доромжилж, өөрийгөө өмөөрч элийрэх нь бий. Ийм хүмүүс төр төлөөж, хууль батлана гэхээр манай парламентаас батлаж байгаа хууль ямаршуу байх нь ойлгомжтой. М.Нарантуяа-Нара гишүүн ГУДАМЖНААС ордонд заларсан ч ГУДАМЖНЫ сэтгэхгүй нь түүнээс холдсонгүй ээ, хөөрхий...
-
Өчигдөр 13 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 13 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
2026-02-24