Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-5 (40 айлын) орон сууцанд 2016 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч, 2017 онд “Хур алтан өргөө” ХХК төслийн гүйцэтгэгчээр шалгарч барилгыг буулгасан. Гэвч түүнээс хойш барилгын ажил эхлээгүй тул 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээг цуцалсан билээ. 
Тус байршил 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэнтэй холбогдуулан дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдийн санал, хүсэлтийг сонсох, хохирлыг барагдуулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн НОСБГ-ын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нар оршин суугчдыг хүлээн авч уулзсан бөгөөд тус байршлын Хяналтын хороо иргэдийн албан ёсны өргөдлийг нэгтгэн 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлын хэсэгт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тохиролцов.
Холбоотой мэдээ
-
10 цаг 26 мин
-
16 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин