АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өмнөх хуралдааны Засаг даргын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, “Асуудал – Шийдэл” цахим санал хүсэлтийн шийдвэрлэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар танилцуулав.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх мэдээллийг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Цэрэндулам, Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Э.Азжаргал нар хийлээ.
Аймгийн Засаг дарга:
Төрийн албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй, хүндэтгэлтэй, үйлчилгээний соёлтой байх, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллах. Мөн сумдын Онцгой комисс, шуурхай штаб, сум болон багийн Засаг дарга нараар дамжуулан цаг агаарын нөхцөл байдлын талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг малчдад шуурхай хүргэж, шаардлагатай бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг онцлов.
Урбан брэнд болон Rio Tinto компани хамтран хандивласан бод малын 1250 ширхэг нэмнээ, аймгийн нөөцөд гуминь, даршилсан болон гидропоник ногоон тэжээлийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан сумдад хуваарилах, ялангуяа хүндрэлтэй байгаа сумдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газар-аас гаргадаг шударга байдлын үнэлгээгээр аймгийн үзүүлэлт 2024 оноос 8 байраар урагшилж, улсын дунджаас дээгүүр буюу 7 дугаар байрт эрэмбэлэгдсэнийг онцлон тэмдэглэлээ. Шударга байдлын үнэлгээ нь хийгдэж буй хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэгддэг юм.
“Дундговь-Ус” ОНӨААТҮГ дотоод менежтентийг сайжруулах, бүтэц, орон тоонд хийж ажиллах, бүтэц, орон тоонд зохих өөрчлөлт оруулж ажиллах чиглэл өглөө.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт 24 цагийн эмийн сан нээн ажиллуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр олгогдож буй хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, тусламжийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, ажлын хэсэг байгуулан хяналт тавьж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зохион байгуулалттай хэрэгжүүлэх шаардлагатай.
Түүнчлэн 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Монгол бөхийн өргөө-нд зохион байгуулагдах “Нээлттэй Дундговь-2026” арга хэмжээнд сумд болон төрийн байгууллагууд идэвх санаачлагатай оролцож, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг үүрэг болгов.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
6 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 08 цаг 41 мин
-
Өчигдөр 08 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 34 мин
-
Уржигдар 13 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 38 мин
-
Өчигдөр 12 цаг 35 мин