Хөгжлийн банкны захирлууд ЖИЙПНҮҮДЭЭ 6 саяар даатгуулжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 56 мин

Монгол Улсын Хөгжлийн банкинд нүүрлэсэн хулгай өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй бөгөөд одоог хүртэл шүүх хурал нь үргэлжилж л байна. Уг нь улс оронд хэрэгтэй том төслүүдийг санхүүжүүлэх чухал үүрэгтэй ч МАН, АН-ын дарга нар, улстөрчид хамаг мөнгийг нь хамж шимээд дансыг нь улайлгачихсан.

Адгийн зарга 10 хоногтой гэгчээр дөрвөн жил орчим шүүхдэж байгаа хэрэг нь дуусдаггүй ээ. Гэтэл дайран дээр давс болгож Хөгжлийн банкны өнөөгийн захирлууд нь ч бас хотын төвөөр унаж зугаалдаг том том жийпнүүдээ “МОНГОЛ ДААТГАЛ”-д 5 сая 985 мянган төгрөгөөр даатгуулжээ.  Дээрх тээврийн хэрэгслүүдээс хоёр нь 2013 онд Монгол улсад хилээрх орж ирсэн, хоёр нь 2018 онд орж ирсэн хуучин загварын автомашинуууд аж.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.