АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНООС СУМДЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫН ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бямбажаргал
/
1 цаг 45 мин
Аймгийн Ахмадын хороо 2026 оны 03 сарын 02-03-ны өдрүүдэд сумдын Ахмадын хороодын 2025 оны ажлыг дүгнэж, зөвлөгөөн, сургалт зохион байгууллаа. Энэ үеэр сумдын Ахмадын хорооны дарга нартай 2026 оны хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг даргын зөвлөх Бүрэнжаргал, Ащаймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөний үеэр Монголын ахмадын хорооны “Ахмадын алдар” медаль, “Гэрийн сайн багш”-аар шалгарсан ахмад настан, 2025 онд “Ахмадад ээлтэй байгууллага”, шилдэг байгууллага, шилдэг багийн шагналыг тус тус гардууллаа.
Мөн 2025 онд Сумдын Ахмадын хороодын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан сумдын хамт олонд шагнал, урамшуулал олгов.
АХМАДЫН АЛДАР МЕДАЛЬ-аар
1. Аймгийн Ахмадын хорооны Тэргүүлэгч Д.Батмөнх
2. Эрдэнэдалай сумын Ахмадын хорооны дарга Б.Сугир
3. Өлзийт сумын Ахмадын хорооны дарга С.Бямбацогт
4. Баянжаргалан сумын ахмад настан СТА Н. Монхор
АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, БАГ
- Ахмадад ээлтэй хошой байгууллагаар
- Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэг
- 2025 оны Ахмадад ээлтэй байгууллагаар шалгарсан:
- Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар
- Говь-угтаал сумын цэцэрлэг
- 2025 оны Ахмадад ээлтэй багаар шалгарсан:
- Эрдэнэдалай сумын Рашаант баг
- Сайнцагаан сумын Мандал баг
АЙМГИЙН ГЭРИЙН САЙН БАГШ ЦОЛ ТЭМДГЭЭР
- 1.Эрдэнэдалай сумын ахмад настан С.Намхаймядаг
- 2. Адаацаг сумын ахмад настан Б.Баянмөнх
- 3. Өндөршил сумын ахмад настан Ц.Амарсайхан
- 4. Говь-угтаал сумын ахмад настан С.Мишиграгчаа
- 5. Сайхан-овоо сумын ахмад настан Ж.Сугир
СУМДЫН АХМАДЫН ХОРООНЫ 2025 ОНЫ ХШҮ-гээр
- Санаачилгатай сайн түвшинд:
1. Өндөршил сумын Улсын тэргүүний анхан шатны Ахмадын хороо
2. Дэлгэрцогт сумын Улсын тэргүүний анхан Ахмадын хороо
3. Говь-угтаал сумын Ахмадын хороо
- Санаачилгатай түвшинд
- 1. Эрдэнэдалай сумын Улсын тэргүүний анхан шатны Ахмадын хороо
- 2. Адаацаг сумын Улсын тэргүүний анхан шатны Ахмадын хороо
- 3. Хулд сумын Ахмадын хороо
- 4. Баянжаргалан сумын Ахмадын хороо
- 5. Гурвансайхан сумын Ахмадын хороо
- 6. Сайхан-овоо сумын Ахмадын хороо
Сумдын ахмадын хорооны дарга нар 2025 онд “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын ахмадын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.