Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.
Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм.
Газар улсын үндэс!
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчиж “Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болголоо.
-
1 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
2026-02-28
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
2026-02-28