Өнөөдрийн ОНЦЛОХ УЛСТӨРЧ Монгол Улсын Ерөнхий сайд асан ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлснээр ХАЛУУХАН ХАВАР ч эхэллээ, дээ. Олон жил эх орноосоо зугтаж, АНУ-д цагаалан амьдарч буй Ерөнхий сайд асан Ч.САЙХАНБИЛЭГ гэнэт л телевизээр таны хойморт заларчихлаа. Түүний хэлдгээр Монголчууд “СУВГАА СОЛИЛГҮЙ” үзжээ. Бүгд л өөр, өөрийн өнцгөөс дүгнэлт хийж, ТАХИН ШҮТЭЖ, бурхан мэт хоймортоо залах нь холгүй байна.
Нэгэн цагт Монголын улс төрийн өрөгт “НОЁН” байсан энэ эрхэм эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн адилаар ОРДНЫ ХОЙМРООС ШОРОНГИЙН ӨРӨӨНД ачигдсан бараан түүхийг хувийн хэрэгтээ бичүүлсэн нэгэн. Одоо тэгвэл халзан Д.ГАНБОЛДЫН хэлснээр ХҮРЭЛ ХӨШӨӨ бариулахаар “эх оронч”, гавьяат үйлстэн болчихсон байх юм. Түүний улстөрийн амьдрал тэр чигтээ АЛДАА ОНОО, АДАЛ ЯВДЛААР ДҮҮРЭН. Тийм ч учраас Монгол төр, монголын шоронд нэн чухал хэрэгтэй. Хийсэн бүтээснийг нь чин шударгаар үнэлж чадвал АРДЫН БААТАР ч болж мэднэ. Гэхдээ зөвхөн ЦАГ ХУГАЦАА л түүнийг шүүнэ.
Ямартай хаврын тэргүүн сараа хавтай сайхан угтсан Монголчуудад Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг ГЭНЭТИЙН БЭЛЭГ байлаа. Түүнийг АРДЫН БААТАР болгож өргөмжлөх үү, Ардын дайсан болгож хорих уу гэдгийг ХУУЛЬ Л ШИЙДНЭ. Хүн ядархаар УРАГАА, Тураг ядрахаараа уулаа барааддааг гэдэг хуучны үг бий. Ямартай ч ЭХ ОРНОО САНАЖ БАЙНА гэнэ. Аргагүй шүү дээ, өндөр хөгжилтэй, зардал ихтэй, харийн нутагт ДОЛООН ЖИЛ ОРОГНОЖ, амь дүйнэ гэдэг харин ч их ТЭВЧЭЭР. Оюун-Эрдэнийн Засгийн газрын “ШУВУУ АЖИЛЛАГАА”-нд өртөлгүй үлдсэн эрхэм улстөрч та НУТАГАА САНАСАН ШОНХОР шиг Монголдоо дүүлээд ирээ.
-
7 цаг 40 мин
-
9 цаг 12 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
2026-02-28
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
2026-02-28
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин