МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 57 мин

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 3.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2023 оноос эхлэн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний биржийн арилжааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 40 сая тонн нүүрсийг 305 удаагийн биржийн арилжаагаар амжилттай борлуулаад байна.

 

Нүүрсний биржийн арилжаагаар худалдан авагчийн хилийн боомтын талбай хүртэл хүргэж өгч нэмүү өртөг шингээж борлуулалтыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, тээвэрлэлт ил тод, нээлттэй, өрсөлдөөнт орчин бүрдэж, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтох боломж бүрдэж байна.

 Биржээр нүүрсээ борлуулснаар Монгол Улсын нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. 

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний биржийн арилжааг улам өргөжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгаруулсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.