СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 51 мин

Нийслэлийн засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/1060 дугаар  захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна. Төслийн байршил Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Махны-16 дугаар орон сууцны барилга барилга /Батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд/. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 1,000,000 (нэг сая) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. 

Төлбөрийн данс: Хаанбанк банкны 5111838906 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. 

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь нэг ширхэг, хуулбар хувь нэг ширхэгийг бэлтгэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төв оффисын 1403 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 12.00 цагт төслийг нээнэ. 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бизнес таур, 14 давхар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төв оффис Утас: 70101660 Вэб сайт:

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.