Азидаа хамгийн том хүнсний үзэсгэлэн болох 51 дахь удаагийн FOODEX Japan 2026 Япон улсын Токио хотноо “Big Sight” үзэсгэлэнгийн төвд /2026.03.10/ нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа нар оролцлоо.

Энэхүү олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол улсаас найман аж ахуйн нэгж эх орныхоо онцлог бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд танилцуулахаар амжилттай оролцож байна.
Монгол улсаас:
- “Монос хүнс” ХХК (Чацарганы бүтээгдэхүүн, барагшуунтай бүтээгдэхүүн)
- “Боса Кондитер ХХК (SHI-RA шар сүүний амттан)
- “Арвайн Үндэс” ХХК (Khan, Chass шар айраг, Соёлт, Sayan, Aurora wave архи)
- “Булган Мах Маркет” ХХК (Адууны мах)
- “Цайдам Трейд” ХХК (Бурамхан брэнд, Ингэний сүүтэй чихэр)
- “Төгс Уураг” ХХК (Хөлдөөж хатаасан тараг)
- “Есөн од” ХХК (Шоколад)
- “Шидэт хүнс” ХХК (Баяжуулсан жигнэмэг) зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Монголын хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, дэлхийн худалдааны төвшинд өрсөлдөхүйц чанар, өв соёлыг харуулж буй үндэсний үйлдвэрлэгчдэдээ амжилт хүсье!
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 47 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
2026-03-05
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин