Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн (SACE) Зүүн Азийг хариуцсан захирал Донато Морэа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газраас бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав. Италийн талаас Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн үйл ажиллагаа, Монгол-Италийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар танилцуулж, Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, санхүүгийн баталгаа, экспорт, импортын хамтын ажиллагааг дэмжих санхүүгийн шийдлүүдийн талаарх мэдээллийг өгч, энэ чиглэлд Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр энэ оны 6 дугаар сарын сүүлээр Италийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг дурдсан бөгөөд уг айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг судлах талаар санал солилцов.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
2026-03-05
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
2026-03-05