Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр /2026.03.11/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт ил, далд хэлбэрээр бараг бүх сургуулиудад гарч байна. Үе тэнгийн дээрэлхэлт үндсэндээ гурван хэлбэрээр илэрдэг. Үүнд бие махбодод халдах, цахимаар доромжлох, мөн хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд орно. Хэл амаар болон цахимаар доромжлох үйлдлүүдийг нотлох баримтаар тогтооход хүндрэлтэй байдаг. Бид эрхээ сайн мэддэг хэрнээ эрхийн хажуугаар дагалдах үүрэг гэдэг зүйлийг мартсан байна.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудал дээр хангалттай ажиллахгүй байна. Тус байгууллага хүний эрхийн талаар ярьдаг ч үүрэг, хариуцлагын талаар төдийлөн ярьдаггүй.
Өчигдрийн болсон тохиолдлын талаар тэд хэлэхдээ, тухайн хүүхдүүдийн мэдээллийг дэлгэж болохгүй, хаана сурдагийг нь зарлаж болохгүй гэх мэт байр суурийг илэрхийлсэн. Энэ нь дээрэлхэлт хийсэн хүүхдийн эрхийг дээгүүр тавьж байгаа мэт харагдаж байна.
Гэтэл дээрэлхэлтэд өртсөн хүүхэд насан туршдаа сэтгэлзүйн асуудалтай үлдэх тохиолдол ч бий. Насан туршдаа хохирол амссан хүүхдийн эрх хаана байна вэ гэдгийг Хүний эрхийн комиссоос асуумаар байна. Тэр хүүхдийн эрхийг хамгаалах ажил хаачсан бэ. Нийслэлийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гурван төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гурван жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхдээ ямар шалтгаан, зорилготой байгааг судалж тодорхойлно. Асуудлын уг шалтгааныг тогтоож байж бодитой шийдвэр гаргах боломжтой” гэв.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
2026-03-05
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
2026-03-05