Хуралдаанаар судалгааны ажлуудын агуулга, арга зүй, зарим судалгааны тайланг баталлаа
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 9 мин

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 2026 оны  анхдугаар хуралдаан болж, хуралдаанаар 2026 онд гүйцэтгэх судалгааны ажлуудын агуулга, арга зүй, зарим судалгааны тайланг баталсан юм.

Тухайлбал, “Барилгад ашиглагддаг материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ-II”, “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” бэсрэг судалгааны тайлан болон Эдийн засаг хөгжлийн яамнаас зарласан суурь судалгааны сонгон шалгаруулалтад нэр дэвших төслийн саналыг хэлэлцлээ.

Энэ онд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах нэр томьёоны тайлбар толь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  хуралдаанаар тус тайлбар толь бичгийн арга зүй, агуулгыг батлуулсан юм.

Хуралдааны төгсгөлд Эрдмийн зөвлөлийн дарга, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Л.Болдбаатар “Гамшиг судлалын шинжлэх ухаан” нэг сэдэвт бүтээл туурвисан тус Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D), профессор, хошууч генерал П.Дашд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.