Мөрөөдөл, зорилгын огтлолцол өнөөдрийг бүтээж, ирээдүйг чиглүүлэх “луужин” болдог онцлогтой. Тухайн зүгийг зөв удирдаж, өөрийгөө хөгжүүлж, бусдад итгэл төрүүлдэг зан чанарууд эзнийгээ тодотгож, тодоор зурагладаг гэдгийг хүний амьдралын цаг хугацаа нотолж, бусдад сайхнаар нөлөөлдөг болох нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ зан чанаруудыг тодоор илтгэдэг Онцгой байдлын алба хаагчдын төлөөлөл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаярыг nematimes буландаа онцлон танилцуулж байна.
-Онцгой байдлын албатай холбогдсон түүх маань спортоос улбаатай. “Хөх чоно” клубт 2003 онд таеквондогоор хичээллээд 10 хоногийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль, 2004 онд “Cass Town” тэмцээнд амжилтаа бататган, хүрэл медаль хүртэж, бие хамгаалах урлагаар дамжуулж, өөртөө итгэх итгэл, сахилга батыг олж авсан. Тухайн үед сургуулийнхаа “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн сурагчдад бие хамгаалах урлагийн хичээл зааж байхдаа бусдын төлөө зүтгэдэг, эх орныхоо амар амгалангийн манаанд зогсдог цэргийн хүн тэр дундаа Онцгой байдлын албанд ажиллах мөрөөдөл тээж, их сургуулиа сонгосон шалтгаантай. Онцгой байдлын алба бол эр зориг, тууштай байдал, хүнлэг сэтгэлийг хамгийн ихээр шаарддаг, бахархалт алба юм.

-Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван хүүтэй айлын дунд хүү болж мэндэлсэн. Сумынхаа ерөнхий боловсролын III сургуулийг төгсөж, дээр дурдсанчлан мөрөөдлөө биелүүлэхээр тухайн үеийн Цагдаагийн академийн (одоогийн Дотоод хэргийн их сургууль) дээд сургуульд суралцаж, галын техникч мэргэжил эзэмшсэнээр 2009 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш 17 жилийн хугацаанд буюу НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангид салааны захирагч, МҮОНТ-д гэрээт Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч, 2024 оноос Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Хүний амьдралын хамгийн нандин дурсамжууд, өв соёл, хүмүүжил минь миний төрж өссөн энэ сайхан нутаг, гэр бүлтэй минь салшгүй холбоотой. Өдгөө төрөлх нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах хариуцлагатай албыг удирдан, чиглүүлж байгаа минь хамгийн том бахархал болж байна.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 62 дугаар тогтоолоор Ерөө сумын Бугант хороонд байгуулагдаж, анхны даргаар нь ахлах дэслэгч Гаадан томилогдон ажиллаж байсан түүхтэй. Улмаар 1991 онд БНМАУ-ын Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Гал түймэртэй тэмцэх албаны Гал унтраах 19 дүгээр анги, 2000 онд аймгийн Засаг даргын шийдвэрээр Мандал сум, Зүүнхараа хотод шилжин байрласан бол 2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/86 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги болон бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн. Ангийн барилгыг улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 онд барьж ашиглалтад оруулснаар алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, техник хэрэгслийн хангамж эрс сайжирсан онцлогтой.
-Мандал сум нь хүн амын тоогоороо улсын хамгийн том суманд тооцогддог, 30 мянга гаруй оршин суугчтай, дэд бүтэц, төвлөрөл ихтэй бүс нутаг. Газар нутгийн байршлын хувьд авто болон төмөр замын гол зангилаа дээр оршдог, мөн газар нутгийн 64 хувь нь ой бүхий уулархаг бүс эзэлдэг, төрийн болон хувийн хэвшлийн 870 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Эдгээр онцлогоос шалтгаалан ой, хээрийн гал түймэр болон обьектын гал түймэр зонхилдог. Өнгөрсөн 2025 онд гэхэд манай хэлтсийн алба хаагчид обьектын гал түймрийн 35, ой, хээрийн гал түймрийн 43 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн 2025 онд манай хэлтэс Онцгой байдлын байгууллагын “Шилдэг хэлтэс”-ээр шалгарсан.
.jpg)
-Миний хувьд онцолбол, 2009 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид салааны захирагчаар томилогдоод удаагүй байхад буюу арваннэгдүгээр сард олон нийтийн барилга байгууламжид гарсан томоохон гал түймрийн дуудлагаар унтраах ажиллагааг 8 цагийн турш тасралтгүй зохион байгуулсан. Мөн 2017 онд гарсан ойн гал түймрийн дуудлагаар алба хаагчдынхаа хамт хөдөө хээр, уулархаг бүсэд 107 хоногийн турш үүрэг гүйцэтгэж байсан нь миний албаны түүхэнд хамгийн урт хугацаатай бөгөөд асар их тэвчээр, хатуужил шаардсан ажиллагаа байсныг тод санадаг юм.
-Сагсан бөмбөг, гар бөмбөг болон шагайн харвааны спортоор хичээллэдэг. Сагсан бөмбөг, гар бөмбөг нь хүнээс хурд хүч, тэсвэр хатуужил шаарддаг бол шагайн харваа нь анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, оновчтой шийдвэр гаргахад сургадаг. Спортын эдгээр төрлүүд нь бие бялдрыг чийрэгжүүлэхээс гадна албан ажилд шаардлагатай ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангахад тусалдаг онцлогтой. Миний ажилдаа баримталдаг гол зарчим бол хариуцлага, шударга ёс, хамт олонч сэтгэлгээ. Мөн аливаа асуудалд хууль дүрмийн дагуу шударгаар хандаж, хамт олныхоо итгэлцэл, нэгдмэл байдлыг хангахыг эрхэмлэдэг. Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг.

-Онцгой байдлын албанд зүтгэж байгаа энэ хугацаанд миний ажил мэргэжлийг ойлгож, үргэлж түшиг тулгуур болдог аав, ээж, ах дүү нар болон гэр бүлд, тэр дундаа ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Төрийн тусгай албаны хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, амжилт бүхэн минь зөвхөн минийх биш, мөр зэрэгцэн зүтгэж байгаа хамт олны минь хичээл зүтгэл, нэгдмэл сэтгэлийн үр дүн гэж хэлмээр байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа удирдлага, хамт олон, нийт алба хаагчдадаа удахгүй болох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
2026-03-05
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
2026-03-05