Аймгийнхаа дарга нарыг МАЛ хэмээн ДОРОМЖИЛЖ, залуу бүсгүйд СЭЭТЭГНЭЖ эхнэрээ хуурч явдаг Б.МАГСАРЖАВТАН хаанахынх вэ...
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 25 мин

Шар шувуу үүрэндээ арслангийн дүртэй, Шалихгүй эр гэртээн хааны авиртай гэж айхтар үг бий. Хаа газар өөрийгөө хаан мэт бодож авирладаг хурган дарга нар элбэг. Түүний нэг нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогч Б.МАГСАРЖАВ гэх “маасгар” дарга. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэгсэн. Харин Б.Магсаржавт бол аймгийн дарга нар нь “МАЛ” шиг л бодогддог аж. Энэ тухайгаа ч нуухгүй, шууд ил цагаан биччихдэг байна. Бүүр “хүүхэн найрч”, найланхайтахдаа ашигласан байна. Эх сурвалж уг зурвасыг өөрөө нийтлэхийг зөвшөөрсөн тул эл мэдээнд ашигласан болно.

Тэрбээр өөрөөсөө насаар дүү нэгэн эмэгтэйг “Ах нь чамайг туслахаараа ажиллууъя. Хувьдаа компанитай бол тендер авч өгье. Би удахгүй намын дарга болно.Чиний талаар ярилцангаа жаахан ууж сууя, насанд хүрсэн хүмүүс байна, юу эсийг хийхэв. Энэ хэдэн малнууд юу ч чадахгүй. Бүгд миний үгээр хөдлөдөг. Би ир гэвэл ирдэг, яв гэвэл явдаг. Хурлын дарга одоо нэр муутай болсон. Малнуудыг МАЛ л гэхгүй юу гэхэв” гэх зэргээр аархан гайхуулж, алиа хошин зурвас бичжээ.

Төрийн албанд ийм ёс зүйүгүй, увайгүй, захирах захирагдах ёс мэдэхгүй нөхдүүд ажилласаар байгаа нь Төрийн албаны нэр хүндийг шороотой хутгаж буй билээ.

Б.Магсаржавт наалдах “хар будаг” ганц үүгээр зогсохгүй. Тэрбээр өмнө нь Улсын бүртгэлийн байгууллагын ажилд оролцож 500 мянган төгрөг ЗАВШСАН, Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хандивын 18 сая төгрөгийг мөн л зувчуулсан зэрэг зөрчил гаргаж байсан тухай эх сурвалж мэдээллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
8
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.