Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байшин, зам талбай, төмөр хашаа, түлээ нүүрс, ургаж буй мод бут гээд бүх зүйл тогтсон хэм хэмжээтэй байх ёстой. Ингэж байж гэмээнэ хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх боломж нь бүрдэнэ. Үүнийг хариуцсан нийслэлийн агентлаг нь Хотын стандарт, хот байгуулалтын газар юм.
Гэвч энэ байгууллага СТАНДАРТАА АРАЙ ӨӨР ЖУРМААР ТОГТООЖ, өөр аргаар мөрдүүлдэг бололтой. Тухайлбал 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/160 тоот тушаалаар 15 сая 264 мянган төгрөг зарцуулж ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ, ЭМЧИЛГЭЭНИЙ АЯЛАЛД хүн явуулсан байна.
Стандарт тогтоож, түүнийгээ мөрдүүлэх ёстой төрийн байгууллага төсвийн мөнгөөр ийнхүү гулгиж ХӨХ ХОТ руу бүтэн биеийн эмчилгээнд ХҮН ЯВУУЛДАГ болсон байгаа нь үндсэн хийх ажлаасаа хол зөрснийг илтгэж байгаа явдал юм. Энэ байгууллагын үргүй зардал зөвхөн үүгээр дууссангүй. Мөн л төсвийн 26 сая төгрөгөөр “САН” медикал эмнэлэгт 2025 оны 12 дугаар сарын 10-20-ний өдрүүдэд УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ-т оржээ.
Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгөөр нийслэлийн агентлагийнхан дураараа дургиж байгаад хэн ч тоохгүй, хариуцлага ярихгүй байна вэ. Энэ байж болох асуудал уу...
-
10 цаг 17 мин
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
2026-03-05
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин