Х.Нямбаатар дарга асуулт асуусан сэтгүүлчийг хэний захиалгаар явна, чамд яриа өгөхгүй гэдэг атлаа, хамаг л муу нэртэй нь хольж хутгаж ярьдаг АН-ын төлөөлөгчдийн толгойг илж, хажуу хавиргандаа хавчуулж өндөр цалин өгөөд тэжээж байгаа нь сонин. Үүний нэг нотолгоо нь НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж. Тэрээр “Улаанбаатар метро” төслийг хүчтэй эсэргүүцэж, Оюутолгойн уурхайчдаар тунелийг нь ухуулна гээд “донгосч” байсан цаг саяхан. Ингэж доромжлуулж, шүүмжлүүлсэнийхээ шанд хот түүнд сар бүрд 8,8 сая төгрөгийн цалин олгож байна.
АН-аас сонгогдсон 5 төлөөлөгчөөс Д.Бадарсан Хотын даргын замын хөдөлгөөн, түгжрэлийн асуудал хариуцсан менежер, О.Зундуйдорж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга буюу “бүтээмжийн менежер”, Б.Золтуяа УСУГ-ын бүтээмжийн менежерээр ажилладаг. Б.Эрднэсүх шүүхийн маргаантай яваа. Д.Батцогт бүлгийн дарга, намын даргын алба хашиж байгаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар НИТХ-ын төлөөлөгч Б.МӨНХБАТ ажилладаг. Тэрбээр 2025 оны 12 дугаар сарын эхээр сайн ажилласан хэмээн байгууллагынхаа ажилчдыг УРАМШУУЛЖЭЭ.
Тэдний дунд О.ЗУНДУЙДОРЖИЙГ 11 сарын хугацаанд 100% сайн ажилласан гэж үнэлээд 8,800 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ олгосон байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
2026-03-05