Уул уурхайн сайд Г.ДАМДИННЯМ "Оюутолгой"-н гүний уурхайд ажиллаж байна
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 53 мин

 Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюутолгойн уурхайд ажиллаж байна. Уг ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй юм. Цаашлаад хөрөнгө оруулагч талаас томилогдсон багтай хэлэлцээ хийх ажлыг үдээс хойш үргэлжлүүлнэ. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 100 хувь дуусаж буй цаг үед гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.

Уурхайн хувьд хоёр гүний уурхайн бутлуур болон конвейрын системээ угсарч дуусгаад үндсэндээ олборлолт 100 хувь хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдийн идэвхтэй хэлэлцээр явагдаж байна. Энэ хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдрийн уул уурхайн хувьд харах ёстой зүйл нь Онтрэ-гийн талбай болон Оюутолгой компанийн талбай хоёрын зааг дээр очоод зогссон байна уу, үгүй юу.

Хоёрт, "Онтрэ"-г цааш явуулахад уул геологийн хувьд бас эдийн засгийн хувьд, төслийн хувьд ямар үр ашигтай байх вэ гэдгийг бид харах ёстой. Энэ хүрээнд өнөөдөр Оюутолгой компанид манай хэлэлцээрийн багийн хамт олон болон манай яамны хамт олон ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.