ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус ажлын хүрээнд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 8, 11, 22, 23, 24 дүгээр хороодын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хэрэгжих авто замын ажлын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодын холбогдох албан хаагчидтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар талууд Хан-Уул дүүрэгт хэрэгжих дээрх авто замын ажлын мэдээллийг сонсож, нөлөөлөлд өртсөн газруудыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн чөлөөлөхөөр тохиролцлоо.
Газар чөлөөлөх ажлууд түргэн шуурхай хэрэгжсэнээр авто замын ажлууд төлөвлөгөгөөт хугацаанд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барьсан болон стандартын шаардлага хангаагүй хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 48 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 16 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 33 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Өчигдөр 13 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
2026-03-05
-
Өчигдөр 18 цаг 06 мин