Говьсүмбэр аймгийн хэмжээнд яаралтай цугларах дохиогоор бэлтгэл, бэлэн байдлыг шалгав
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 36 мин

Говьсүмбэр аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлагын хүрээнд  яаралтай цугларах дохио өгч,  аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, холбогдох байгууллагуудын 300 гаруй хүн хүч , 50 гаруй техник хэрэгслиийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  томилгоот бүрэлдэхүүний дуудлагаар цуглах хугацаа, бие бүрэлдэхүүний ирц, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, тусгай зориулалтын автомашин, техник, багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн хэрэгслийн ажиллагаа, хангалт нөөцийн нөхцөл байдлыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулсан юм. 

Мөн аймгийн хэмжээнд гамшгийн аюул, ослын үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, шуурхай удирдлага, шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний зохион байгуулалтын  штабын дадлага сургуулиар үргэлжилж ямар түвшинд байгааг үнэлэхэд энэхүү дадлага чиглэгдсэн гэдгээрээ ач холбогдолтой байлаа. 

Яаралтай цугларах дохионы дагуу оролцогч байгууллагууд богино хугацаанд үүргийн дагуу жагсаж, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлаа танилцуулж, гамшгийн үеийн дуудлагаар ажиллах чадавхаа дээшлүүллээ. 

Оролцогчид сургуулийн бодлогын дагуу алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулах, болзошгүй гамшгийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор өгөдсөн хийсвэр цагийн байдлын дагуу штабын дадлага хийж байна. 

Ингэснээр аймгийн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг бодитоор үнэлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдлыг бий болгох юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.