Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх товтой.
Гэвч эрх баригч нам Удирдах зөвлөлөө хуралдуулан улс төрийн шийдвэр гаргахаар бужигнаж байгаа тул өнөөдөр ч мөн чуулганы ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд ахиад хэдэн өдрөөр хүлээгдэх нь тодорхойгүй байна.
