Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа
Үйл явдал
/
2 цаг 19 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Удирдах зөвлөлдөө өгчээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ 2025 оны зургадугаар сарын 13-нд Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж байв. Гэвч найм орчим сарын дараа Ерөнхий сайдаас чөлөөөлөгдөх хүсэлт гаргаснаар дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүсэв.

МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг мөчид хуралдахаар гишүүд нь цуглаж байна. Тус хуралдаанаар Ерөнхий сайдад МАН-ын дарга, УИХ -ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэхээр талууд санал нэгдээд байгаа юм.


МАН-ЫН УЗ: Н.УЧРАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛНЭ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.30 цагаас хуралдахаар зарлагдав. Ингэхдээ Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлыг товлохоор болжээ.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас санал болгосон намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн саналыг МАН-ын зарим гишүүд дэмжиж байсан учраас УИХ-ын үйл ажиллагаа гацаад байсан юм. Тиймээс МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ асуудлыг ярилцаж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн юм. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлын товоо зарлахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал дараагийн Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар ажиллана гэсэн улс төрийн тохироонд МАН-ынхан хүрсэн байна.

Ингэхийн тулд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа товлож, Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдыг нэр баталгаажуулна. Тиймээс Н.Учрал дараагийн Засгийн газраа дангаараа байгуулах уу УИХ дахь намуудтай хамтрах уу гэдэг асуулт гарна.

Албан бус мэдээллээр, Н.Учрал дараагийн Засгийн газраа АН, Үндэсний эвсэлтэй хамтран зохион байгуулна гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Гэвч Ардчилсан намын зүгээс дараагийн Засгийн газартай хамтрахгүй, тохирохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  •  МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва
  • МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • МАН-ын Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
  • МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
  • Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар
  • МАН-ын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
  • Хот байгуулалт, барилгажуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа , Ж.Ганбаатар,  Н.Наранбаатар,  Л.Энх-Амгалан,  У.Отгонбаяр, З.Мэндсайхан, Г.Тэмүүлэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, М.Мандхай, Б.Уянга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга  Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн Ц.Цогзолмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг нар багтдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.