ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ, Инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар нар 2026 оны 03 дугаар сарын 27-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан төрийн бодлогын чиглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд ЖДҮҮЭ-ийг зээлд суурилсан дэмжлэгээс гадна бойжуулах, хөгжүүлэх, чадавхжуулах, инновац, технологид суурилсан тогтвортой өсөлтийг хангах, их дээд сургууль–төр–бизнесийн хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор байгуулсан уг санамж бичигт тухайлбал;
- ЖДҮҮЭ, бизнес эрхлэгчдэд зориулсан богино хугацааны түр сургалтыг зохион байгуулах, зэргийн бус хамтарсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх
- ЖДҮГ-ын үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажилд ШУТИС-аас мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гэрээгээр үзүүлэх;
- Зээлийн төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, технологийн болон бүтээмжийн үнэлгээ хийх зэрэг зөвлөх үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- Судалгаа шинжилгээ, инновацын ажил, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;
- ШУТИС-ийн багш, оюутны судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээлийг ЖДҮГ-ын үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд дамжуулах, турших, нэвтрүүлэхэд бодлогоор дэмжин ажиллах;
- Гарааны компани, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа-туршилт хэрэгжүүлэх, технологи бойжуулах, дамжуулахад дэмжлэг үзүүлэх
- Оюутан, залуусыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх;
- Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохион байгуулах арга хэмжээнд багш, ажилчид, оюутнуудыг оролцуулах талаар ШУТИС санаачилгатай ажиллах;
- ЖДҮГ болон орон нутгийн ЖДҮҮ хариуцсан мэргэжилтнүүд ШУТИС-ийн ахисан түвшний сургуульд суралцахад хөнгөлөлт олгох, дэмжлэг үзүүлэх; гэх зэрэг чиглэлүүд дурдагджээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 28 мин
-
4 цаг 23 мин