"FEEL MONGOLIA- 2026" Аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээ боллоо
Монголын аялал жуулчлалын салбарын байгууллагууд, тур операторууд, зочид буудал, жуулчны бааз, үндэсний үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулсан хамтын ажиллагаа, шинэ боломжийг нээх "FEEL MONGOLIA 2026" арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 27, 28 -ны өдрүүдэд боллоо.
Уг арга хэмжээг Монголын аялал жуулчлалын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар санаачлан Эдийн засаг, Хөгжлийн яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулав. ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан "Аялал жуулчлалын байгууллагуудын дийлэнх нь жижиг дунд үйлчилгээ эрхлэгчид байдаг. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн нь үндэсний онцлогийг илэрхийлсэн, үндэсний бүтээгдэхүүнүүд. Иймээс аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч болон жижиг дунд үйлдвэрлэгч хамтран ажиллах нь бие биенээ дэмжиж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, мөн улс орноо сурталчлахад ч эерэг үр нөлөө үзүүлэх юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго энэ юм" гэж хэллээ.
"FEEL MONGOLIA- 2026" аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид, жуулчны бааз, ресортууд гэх мэт 150 гаруй ААН байгууллага оролцож технологийн шинэ шийдэл, аяллын сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн үр дүнтэй хоёр өдөр байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 32 мин
-
4 цаг 27 мин