Шинээр бүрдсэн парламентын 126 гишүүнээс “ЧОНО АГНАХ ТУХАЙ” хууль батлуулсан ГАНЦХАН ГИШҮҮН
Батхуяг
Онцлох улстөрч
/
2 цаг 40 мин

Монголчууд ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй парламентыг байгуулсан. Тэд анхдугаар чуулганаа 2024 оны 07 дугаар сарын 02-нд хуралдуулсан. Тэр өдрөөс хойш өнөөг хүртэл бие УИХ-ын гишүүний санаачилж, өргөн барьсан ганцхан хууль баталсан нь баруун бүс, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатарын санаачилж, өргөн барьсан “чоно агнах тухай” хуулийг баталсан.

Засагт ханы хөх харчүүдийг эвгүй л гэдэг. О.Амгаланбаатар гишүүн ч 126 гишүүнээс ганцаархнаа ХУУЛЬ САНААЧЛАН БАТЛУУЛЖ, бусдыгаа үлгэрлэв. Чонын хуулийнхаа араас "Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" буюу наадмаар 10 хоног амардаг байх хуулийг санаачлан, ажлын хэсгийнхэнтэй уулзаж, засаж сайжруулах заалтуудаа нэгтгээд, УИХ-ын даргад өргөн барьчихсан.

Гэтэл УИХ-д 20 жил сонгогдож, сайд даргын сэнтийгээс буугаагүй гишүүд, Ерөнхийлөгч байсан эрэм ч нэг ч хууль санаачлаагүй байгаа юм. Үүнийг АН, МАН-гүй л хүлээн зөвшөөрдөг. Ерөнхий сайд асан Г.ЗАНДАНШАТАР ч үүнийг ишлэл болгож байлаа. Бусад нь энэ хооронд тойрог, хороондоо төсөв татахын тулд “ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ” хийж, хуйвалдаан хийв. Эрх баригч намын дотоодын зөрчил, сандал суудлын төлөөх дайн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр хоёр Засгийн газраа унагаж, гурав дахиа бүрдүүлж, гуравдугаар ээлжийхэн ХООЛОНДОО ОРОХ гэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.