
Австралийн Холбооны Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цагаачлалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл (Migration Amendment 2026 Measures No. 1 Bill 2026) Парламентаар хэлэлцэгдэн батлагдаж, гуравдугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Ингэснээр богино хугацааны виз бүхий гадаадын иргэдийг хил нэвтрүүлэх хяналтыг чангатгаж (arrival control determination), Цагаачлалын сайдын шийдвэрээр шаардлагатай тохиолдолд Австрали руу нэвтрэх эрхийг хязгаарлах шинэ зохицуулалтыг оруулсан байна.
Үүнд:
- Хилийн хяналтын албанаас гаргасан хил нэвтрүүлэх хяналтын шийдвэрт үндэслэн Дотоод хэргийн сайд гадаадаас ирж буй тодорхой ангиллын түр виз эзэмшигчдийн нэвтрэх эрхийг хязгаарлах шийдвэр гаргаж болно. Тухайлбал, Австралийн виз эзэмшигч гадаадын иргэн визийн хүчинтэй хугацаа дууссаны дараа Австралиас гарахгүй байх эрсдэлтэй гэж үзсэн болон бусад онцгой тохиолдлуудад хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах болжээ.
- Нэвтрэх эрхийг хязгаарлах хугацаа зургаа хүртэлх сар байж болох бөгөөд нөхцөл байдлаас үүдэн шаардлагатай тохиолдолд асуудлыг дахин авч хэлэлцэн шинэ шийдвэр гаргах юм байна.
- Нэвтрэх эрхийг хязгаарлах шийдвэрт хамрагдсан гадаадын иргэдийн визийг цуцлахгүй, визийн хугацааг өөрчлөхгүй, зөвхөн тухайн хугацаанд Австрали руу нэвтрэхийг хориглох аж.
- Энэхүү шийдвэр нь Австралид байнгын оршин суугчид, Австралид байгаа түр виз эзэмшигчид болон 18-аас доош насны хүүхдийн эцэг эх, Австралийн иргэн /байнгын оршин суугч/, хамгаалалтын виз эзэмшигчийн эхнэр эсвэл нөхөр, хамтрагч, хараат хүүхэд тус тус хамаарахгүй.
Иймд Австралийн түр хугацааны виз авч, тус улсыг зорин ирж буй иргэн Та визийн нөхцөлийг чанд биелүүлж, хориотой эд зүйлс авч ирэхээс зайлсхийх, гаалийн мэдүүлгийн хуудсыг үнэн зөв бөглөж, виз оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
19 цаг 29 мин
-
22 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 32 мин