Н.Учрал: Олон мега төслүүдийг хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байна
Үйл явдал
/
1 цаг 46 мин

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр Засгийн газрын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй байгаа асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр Ерөнхий сайд солигдож, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Хоёр жилийн хугацаанд 62 их наяд төгрөг зарсан байна. Энэ үзүүлэлтийг хэмжих гээд 16 үзүүлэлт тавьсан. Хэмжих бололцоотой 13-ыг харахад ес нь ухарсан байна. Ерөнхий сайд юм уу, сайд болохдоо гоё гоё зүйл ярьдаг ч үр дүнд суурилдаггүй. 

Хүний хөгжлийн бодлого дээр дундаж наслалтыг 72.7-оос 71.7 гэж нэг насаар бууруулсан байна. Нялхсын эндэгдлийг 1,000 төрөлтөд 12.3 байсныг 9 болгоно гэж зорилт тавьсан. Зорилт нь дүүрч, ядаж байгаа суурь түвшинд хадгалж болохоор, гэтэл нялхсын эндэгдэл 13.7 болж нэмэгдсэн байна. 

Нийслэлийн түгжрэл, утаатай холбоотой асуудал дээр нийт төлөвлөсөн ажлынхаа 30 хувийг нийсэн атал үр дүн нь "0" байна. Энэ чинь байгаа онохгүй байгаа юм биш үү. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулна гэж та бид бодож байгаа ч бодит байдалтай нийцэхүй байна. Түгжрэлийн оргил ачааллын үед замын хөдөлгөөний дундаж хурд 12 км/ц байсныг 16 км/ц болгоно гэж зорьсон. Гэтэл 11 км/ц болгож бууруулсан байна.

Сайд дарга нар аль улсын төлөө, юуны төлөө ажиллаад байдаг юм бэ. Хүний хөгжил, эдийн засаг, засаглалын бодлого бүгд ухарчихсан байна. Гоё гоё зүйл яриад байдаг, угсарсан машин чинь урагшаа биш хойшоо ухардаг болчихсон байна. Гоё гоё жолооч солиод бензин үрээд байдаг урагшаа биш хойшоо явдаг машин болчихжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал: Ажлын хэсгийнхэн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл яриад байгаа. Хүслийн олон жагсаалтаа үнэнээ хэлээд боливол яасан юм бэ. Энэ төлөвлөлтийн дагуу ирэх жил ороод ирвэл дахиад хангалтгүй гээд сууж байна. Биелэх боломжгүй мөрөөдлийн жагсаалт хийчхээд биесээ хуураад амьдраад байх нь утгагүй. Шаардлагатай бол дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ чадахгүй зүйлээ салбарын яамд үнэнээ хэлээд хойшлуулах хэрэгтэй. 

Олон мега төслүүдийг хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байна. Юун тэр том том юм ярих. Эхний ажил бол энэ олон төлөвлөлтүүд дээр ажиллана. Ирэх жилийн төлөвлөлтийг амьдралтай хийе. 

Дээрээс нь манай төрийн албан хаагч нар үндсэн ажлаа хийх цаггүй. Ажлын хэсэг дээр суугаад байж байна. Ажлын бус цагаар тайлан бичээд дээшээ явуулна, дээр нь уншдаг хүн байхгүй. 

Д.Энхтүвшин асуулт асуугаад байна, нийслэлийнхэн. Чи хаашаа явчхаад ирж байгаа юм бэ, Даваадалай. Одоо жаахан энх замбараатай байна шүү. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс шүү. Хотын даргыг дууд.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: 00 орчхоод ирлээ. 2025 онд үзүүлэлт буурахад гол нөлөөлсөн нь Улаанбаатар хотын автомашины импорт байсан. Өнгөрсөн жилүүдийг харьцуулбал 30-35 мянган автомашин нэмэгддэг байсан бол 2025 онд 70 мянган автомашин нэмэгдсэн. Энэ нь дугаарын хязгааралт болон бусад зүйлтэй холбогдож байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.