Тариаланчдад 10 мянган тонн дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр олгоно
Үйл явдал
/
1 цаг 48 мин

Олон улсын геополитикийн өрсөлдөөн ширүүсэж, бүс нутгийн хямрал, мөргөлдөөнтэй холбоотойгоор шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд буй. Тэгвэл үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хаврын тариалалтад шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, хангалтыг зохион байгуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг АҮЭБЯ-д үүрэг болгосон.

Улмаар шатахууны ханган нийлүүлэгч 23 аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 10 мянган тонн дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Хаврын тариалалт болон урагц боловсруулах зориулалтаар нэг литр тутмыг 3400 төгрөгөөр тооцож төлбөрийг 100 хувь төлөх нөхцөлөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.