УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Байнгын хорооны хуралдааны үүдэнд Т.Даваадалайг боож унагаав
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Т.Даваадалай болон Д.Энхтүвшин хоёрын маргалдаан

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл сонсож байна.

Хотын дарга Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулах үеэрээ ариун цэврийн өрөө орохоор гарахад гишүүд хүндэтгэлгүй хандлаа, танилцуулгаа үргэлжлүүл хэмээн шаардлага тавьсан. Энэ үеэр Төрийн ордны Их засаг танхимын үүдэнд УИХ-ын Д.Энхтүвшин Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайтай маргалдаж, татаж унагаагаад "Чи УИХ дээр ингэж ярихгүй шүү" гэж хэлэв.

Уг үйл явдлын дараа Т.Даваадалай "Засаг дарга 00 орлоо гэхэд хүндэтгэлгүй хандлаа гэсэн. Томроод байхаар нь 00 орлоо шүү дээ л гэж би хэлсэн" гэж тайлбарлав. 

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Миний буруу. Гэхдээ нийслэлийнхэн ийм хандлагатай байж болохгүй" хэмээн тайлбарлав

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.