
Өнөөдөр Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 69.3% нь дэмжиж баталлаа.
Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй манай улсын 8 дахь хэлэлцээр болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авснаас хойш 9 сарын хугацаанд нийт 2 хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлууллаа.
Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Занданшатарын Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэг юм.
Салбарынхан нь ч Т.Аубакир сайдыг үлдээсэй гэж хүсэж байгаа соошл орчинд илэрхийлж байгаагаа аж. Кабинетдээ үлдэж ажлаа үргэлжлүүлээсэй гэх сайдуудын тоонд Т.Аубакир сайд зүй ёсоор орж байна.
-
20 цаг 43 мин
-
20 цаг 54 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
20 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин