АТГ-с аргамжаатай Өмнөговийн дарга нарТӨРИЙН ХУУЛЬ зөрчиж 110 саяын ТЕНДЕР зарлажээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 11 мин

Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох их хурлаас баталсан 860 гаруй хууль өнөөдөр бидний амьдралын зохицуулж байна. Эдгээрээс Төрийн байгууллагуудын ТАНСАГЛАЛ, ҮРЭЛГЭН ЗАРДАЛД хяналт тавьж, хориг тогтоосон гол хууль нь Төрийн хэмнэлтийн тухай хууль юм.

Энэ хуулиас орон нутгийн дарга нарт хамааралтай хэд хэдэн заалт байдгын нэг нь 13.3.Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно гэсний тэргүүн заалтад

13.3.1.хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулахыг тусгайлан заасан байгаа юм. Ийм хууль УИХ-аар батлаж, улс даяар мөрдүүлж байхад Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрынхан УГ ХУУЛИЙГ элтэд зөрчсөн шйдвэр гаргажээ. Тухайлбал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагааны газраас орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Батмөнх даян, сэцэн хааны хүй дарсан газар орчмын тохижилт” хийнэ гээд 110 сая төгрөг зарлагадах тендер зарлажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.