
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -11...13 градус, бусад хэсгээр -8, -10 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, +2...+4 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, 0...+2 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Дөрөвдүгээр сарын 06-нд говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэн хадгалагдаж, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр -10...-15 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 0...+5 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +6...+11 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +18...+23 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 19 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 20 цаг 02 мин
-
Уржигдар 19 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 16 цаг 08 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
2026-05-27
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин